Салфеткан маск бол нүүрний арьсыг чийгшүүлэх хамгийн үр дүнтэй хурдан арга. Арьс арчилгааны нэгэн чухал хэсэг бол яахын аргагүй салфеткан маск юм. Гэхдээ ямар бүтээгдэхүүнийг хэзээ, ямар дарааллаар түрхэх үү гэсэн чухал асуулт.
Арьс арчилгааны дараарлал болон зөвлөмж:
1. Арьс арчилгаанд давхар цэвэрлэгээ зайлшгүй шаардлагатай. Тосон цэвэрлэгч эсвэл сүүн цэвэрлэгчээр эхлээд будгаа задалж цэвэрлэж авна. Хөөсөн угаагчаар угаана. Цэврэлгээний тонер эсвэл цэвэрлэгч усаар үлдэгдэл бохирдлоо арчиж авна.
2. Цэвэрлэгээгээ хийсний дараа арьсандаа таарах суурь тонероо түрхэнэ. Гэхдээ арьсаа арчлахдаа бүтээгдэхүүний бүтцийг шингэнээс өтгөнлүү гэх байдлаар хэрэглэгддэг тул тухайн маскны бүтцээс хамаарч дараалал нь өөр өөр байна. Маскны эссэнц нь усан бөгөөд шингэн байвал тонерынхоо өмнө харин өтгөн юм уу сүүн эссэнцтэй байх юм бол серум эссэнцээ түрхсэний дараа нэмэлт тэжээл өгөх зорилгоор маскыг тавина.
3. Салфеткан маскыг яг 15-20 минут нүүрэндээ тавина. Учир нь удах юм бол салфеткан нь чийг тэжээлээ буцааж өөртөө шингээж авдаг байна. 4. Маскаа тавьсны дараа зовхины тосоо түрхэнэ, мөн маскны үйлчилгэгээ улам удаан барихын тулд тосоо түрхэж түгжиж өгнө.